ЗҮҮН ГАРЫН ХААНТ УЛС

МОНГОЛ ОРОН МАНЖ ГҮРНИЙ ЗАХ ХЯЗГААР БОЛСОН НЬ
ЗҮҮН ГАРЫН ХААНТ УЛС 


Ойрадууд XIII  зууны эхэнд Байгаль далай, одоогийн Хөвсгөл аймгийн зүүн хойд уулс, ой тайгаар нутагладаг ангуучин аймгууд байжээ.Их Монгол улс байгуулагдсны дараа Чингис хаан хүү Зүчээр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулах гэсэн боловч Ойрадын ноён Хутуг Бэхи Ойрадуудаа лагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдэв. Ойрадуудыг Их Монгол улсын Баруун түмний харъяанд 4 түмэн болгожээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Монголын хаадын мэдлээс гарч  тусгаарлахын төлөө тэмцэх болсоор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зуун Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. 
Ойрадууд янз янзын шалтгаанаар тал та тийшээ нүүсэн ба гадагш нүүж одоогүй үлдэгсэд нь Цорос овогтон байлаа. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж  1640 онд Монгол-Ойрадын чуулгыг хийхийг санаачилжээ. Энэ чуулганаар Дөчин, Дөрвөн хоёрын “Их Цааз” гэдэг 120 зүйл хууль багтаж байв. Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хунтайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүяин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрчээ. Гэтэл Эрдэнэбаатар хунтайжийг түүний Торгууд хатан Юм Агаснаас төрсөн Сэнгэ залгамжилах байсныг хунтайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, зодов нар эвсэж хороов. Энэ мэдээг Юм Агас хатан түвдэд цавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж хурдан ирүүлжээ. Галдан(1644-1697) Алдар хошууч, Данзан нарын туслалацааг авч хуйвалдагчдын эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэний дэмжлэгийг авав. Очирт Сэцэн хааны охин Анударийг Галдан хатан болгон авжээ.
1676 онд Ойрадын хаан ширээнд Галдан суусан ба 1679 онд Галданд далай лам Бошогт цол хайрлав. XVI зууны эхэнд Ойрадуудын 40 хошууд нь 2 гар болж хуваагджээ.  Чорос, Ширас, Мөхөс гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүн гар Ойрад болдог байв. Баруун гарынх нь гадагш нүүгээд Зүүн гар нь үлдсэн учир Галдан улсаа Зүүн гарын хаант улс хэмээн нэрлэжээ.

No comments:

Post a Comment