Халх Ойрадын Дайн

Эрдэнэбаатар хунтайжийг нас барснаас хойш Халх. Зүүнгарын ноёд 1640 оны Монгол Ойрадын Их цаазын үзэл санаанаас ухарч эе эвдэрч эхэлсэн байна.Үүнийг Манжийн төр далимдуулан Халх Монголыг эзлэх бодлого идэвхижүүлжээ. Манжийн төрийн санаачлага шахалтаар 1686 онд Заг байдрагийн Хүрэн бэлчир гэдэг газар халхын ноёд чуулган нийлжээ. Энэ чуулганыг Далай ламын бие төлөөлөгч Галдан ширээт гэгч удирдан Манжийн хааны эв нэгдлийн тухай зарлигийг сонсгон Халхын ноёдыг эвлэрүүлэх байдалтай хийсэн юм. Гэвч үнэн хэрэг дээрээ 1640 оны Монгол Ойрадын хууль буюу дөчин, Дөрвөн хоёрын их цаазыг хүчингүй болгосноороо Халх, Зүүнгарын хямралыг гэтлэх хууль эрхэмжгүй болгож хямрал зөрчлийг хурцатгах далд санаа байжээ.Энэ нь Засагт хан Норов нас барсны дараа түүнийг залгамжлагчийн төлөө тэмцэлд Галдан Бошогт, Түшээт хан Чахундорж, Манжийн төр хутгалдан оролцсоноор улам тодорхой болжээ. Үүнээс гадна Өндөр гэгэн Занабазар, галдан Бошогт хоёрын хооронд Түвдийн Лхаст Бурхны номонд гэгээрч байх үеэс бий болсон таарамжгүй байдал нь бурхны шашны шар, улааны урсгал түүний хоёр төлөөлөлийн хоорондын тэмцэл болсон байна. Эдгээр шалтгааны улмаас Галдан Бошогт Засагт ханд өөрийн талыг баримтлагч Шарыг өргөмжлүүлж түүнтэй хүч хавсарч Халхад довтлохоор шийдсэн байна. үүнийг Түшээт хан Чахундорж урьдчилан мэдээд 1687 оны 6-р сард Манжийн хаан Энх-Амгаланд хандсан байна. Энх-Амгалан хаан Галдан Бошогтод бүү довтол гэж зарлиг буулгасан боловч түүнийг үл тоомсорлон Галдан бошогт хаан 3 түмэн цэрэгтэйгээр 1688 оны 2-р сард Баруун гар Халхын нутагт дайран орж ирэн Зоргол Хайрхан хүртэл довтолжээ. Энэ цаг үед Галдангийн аргаар Сэнгийн хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүнгарын хаанд өргөмжлөн засаглалаа тогтоосон байна. Харин түшээт хан Чахундорж Хөх нуурын газар байсан хүргэн хүү Лувсангомборавдантайгаа хүч хавсарч цэрэглэн Засагт хан Шар, Галдангийн дүү Доржжав нарыг барин авч хороогоод тэдний харъяат иргэд мал хөрөнгийг олзлон авчээ. Ийнхүү Халх, Зүүнгарын дан эхлэв.

1 comment: