4 Хан Бий Болсон нь

4 Хан Бий Болсон нь


Халхын 7 хошуу нь Зүүн гар Халх, Баруун гар Халх гэж хоёр гар болдог байв. Гэрсэнзийн 3, 4, 5-р хөвгүүдийн эзэмшил нутаг нь Зүүн гар болж Хангайн нуруунаас Халх голын сав нутагт оршин байжээ. Харин 1, 2, 6, 7-р хөвгүүдийн эзэмшил Алтай, Хангайн завсар нутаг нь Баруун гар Халх болдог байв.
XVI  зууны 70-аад оны үеэс “Хан” цол өргөмжлөлтэй ноёд гарч иржээ. Тухайлбал: Зүүн гар халхын ноён Ноонохын хөвгүүн Абтай Хөх хотноо очиж Түвдийн Далай ламай уулзан багш, шавийн барилдлагатай болж нутагтаа Шарын шашин дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэл гарагж 1587 онд Очирваанийн хувилгаан Очирай түшээт хан цол хүртсэн байна. Түүний мэдэлд Хэнтийн уулсаас Орхон, Онгийн гол хүртэлх нутаг багтаж Түшээт хан аймаг гэгдэх болжээ. Түүний дараа баруун гар Халхын Ашихай ноёны удам Баяндарын хөвгүүүн Дайхур өөрийгөө хан гэж хэлүүлэх болсон бөгөөд түүний хөвгүүн Субадай өөрийгөө Эрдэнэ бишрэлт Засагт ханд өргөмжлүүлжээ. Түүний эзэмшил Онги, Орхоноос Элэн Нуур, Хар ус, Йрц хар толгой Түйн гол хүртэл нутаг Засагт хан аймаг гэгдэх боллоо. Аминдуралын хөвгүүн Шолой гэгч өөрийгөө Махасамади (Олноо өргөгдсөн нь гэсэн үг) Сэцэн ханд өргөмжлүүлсэн юм. Түүний мэдэлд Эрдэнэ Толгой, Цагаан чулуут, Тарган цайдмаас, Өндөр Хан уулс хүртэл нутаг багтаж Сэцэн Хан аймаг гэгдэх болжээ.

Ийнхүү 7 хошуу Халхад анх 3 хан гарч ирсэн юм. Энэ 3 Ханаа Монгол түмэн хүндэтгэн дээдлэж айл бүхэн гал голомтондоо 3-н чулуу тулдаг болсон гэдэг. Үүний дараагаар Манжийн төр Халхыг эрхшээлдээ оруулсны дараа  Энх-Амгалан хаан өөрийн хүргэн дашдондовтоо Сайн ноён цолыг нь хэрэглүүлэн Түшээт хан аймгаас 19 хошуу тасдан өгч, Сайн ноён хан аймгийг багуулсэн түүхтэй юм.

Харин Халхын 4-н хан бий болсон тухай Манжийн үед гарсан домог нь түүхийн үнэнд нийцэхгүй тул итгээд хэрэггүй бизээ. Тодруулбал:
Нэгэн нартай өдөр Халхын 4-н ханг Манжийн хаан хэргэм цол өгөхөөр дуудаж гэнэ. Энэ 4-н ханыг орж ирмэгц ширээ тойруулан суулгаж олсон хэлхээтэй шүрэн эрхи нэг нэгийг бариулжээ.
Тэгсэн чинь нэг дэхь нь хүзүүндээ углаж(thumbs down!) дараах нь чихэндээ өлгөж(What The….?) гурав дахь нь бугуйндаа зүүж дөрөв дэх нь түрийлчихжээ(Applause!).
Дараагаар нь тавьж болохгүй бөмбөгөр ёроолтой шилэн аягатай халуун цай оруулж ирсэнд дөрөв дэхь хан нь түрийн дэхь эрхээ авч цагираглан тавиад дээр нь аягаа тавиад дажгүй сууж бусад нь гар хуруугаа халааж сандарцгааж байжээ(ХэХэХэ).
Дараа нь шүүс зоог ирсэн нь толгойгий нь авчихсан хүзүү, ууц байжээ. Дөрөв дэхь хан ууцны хүзүүг нугалж амсаад нугасны нүхэнд нь хутгын үзүүр зоогоод орхижээ. Бусад нь “Тарган сайхан ууц” гээд зооглож байна гэнэ.
Тэгтэл тэд нарын өмнүүр эмээлтэй хазаартай тоглоомын модон морь давхиулсанд нэг дэхь хан “Яасан сайн морь вэ?” гэж. Хоёр дахь хан эмээлийг нь ойчих вий гээд Түшээд гаргав. Гурав дахь хан эмээлийг нь засаад гаргаж. Дөрөв дэхь хан “Монгол хүн малаа иддэг юм” гэж хэлээд эмээлий нь авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд суужээ (Үнэн панаалтай юм аа. Ингээд л худлаа нь мэдэгдээд байгаа шд. Гэхдээ яахав, көгжилтэй л юм!).
За ингээд “Сайн Морь” гэснээр нь “Сайн ноён хан”, Түшсэнээр нь “Түшээт хан”, зассанаар нь “засагт хан”, эмээлий нь авч идээ будаагий нь гаргаж мэргэн цэцэн ухаан гаргаснаар нь “Цэцэн хан” гэсэн цол хүртээсэн байна.
Тэгээд Цэцэн ханаас цаадуул нь харих замдаа:
“Цайгий нь яагаад эрхин дээр тавив?” гэсэнд
“Цаазаар авахуулах ял хийгээгүй, хүзүү толгой салах болоогүй” гэдгээ мэдэгдсэн юм.
Бусад нь:
“Манж хааны өгсөн эрихийг яагаад түрийлэв?” гэж асуухал,
“Аа бий олсоор оосорлуулж чулуугаар дөнгөлүүлэх болоогүй” гэдгээ харуулсан юм”.
“Болсон шүүс яагаад идсэнгүй вэ?” гэсэнд,
“Монгол хүн ёслолын шүүсэндээ толгой тавьдаг юм. Хэрэв бид нараар оолдвол хүзүүгий чинь нугалж нугасанд нь хутга зооно гэдгээ илтгэсэн юм” гэжээ.

1 comment: