Халх долоон хошуу бий болсон нь

Халх долоон хошуу бий болсон нь

XVI зуун буюу Батмөнх Даян Хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хун тайж өөрийн захиргааны мэдлийн газар нутгаа Халх гэж албан ёсоор нэрлэсэн ба тэр цагаас хойш Халх нь Монгол угсааны нийтлэг нэр болжээ.


Жалайр хун тайж өөрийн захиргааны мэдлийн газар нутгаа Халх гэж албан ёсоор нэрлэсэн ба тэр цагаас хойш Монгол угсааны нийтлэг нэр болжээ.  Гэрсэнз хунтайж хэсэг хугацаанд Халхыг захирч байгаад 1549 онд Хэрлэн голын сав Буран хэмэх газар өөд болов. Түүнээс хойш Ар халхыг түүний удам Боржигэд овгийн ноёд, хунтайж нар ээлжлэн захирсаар байжээ. Иймээс Халхын ноёд өөрсдийгөө Гэрсэнзийн удамчир, залгамчир гэдэг байлаа. Энэ нь хожим Халхын нийгмийн давхраажилтын “Хар Феодал” гэгч бүлгийн олонхийг бүрдүүлж байв. Гэрсэнзийг нас барсны дараа түүний их хатан агсан Үжээд овогт Мөнгөний охин хатан Ахай өөрийн зургаан хөвгүүн Ашихай, Ноёнтой гэгч Хатанбаатар, Ноонох Үйзэн, Амин Дурал, Дарь, Далдан Хөндлөн нарт болон бага хатан Мөнхүйгийн отгон хүү Суму Бума нарт хуваан өгснөөр Долоон хошуу Халх гэгдэх болсон билээ. Хошуудыг тус тусад нь авч үзвэл:
1
1.Ахмад хүү Ашихай дархан хунтайжид Үнэгэд, Жалайр отог. Нутгийн гол хэсэг нь барагцаалбал одоогийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудын зааг газар орон, ноёны орд өргөө нь Хангайн нуруу орчмоор нутаглаж байжээ.
2.Ноёнтой гэгч Хатанбаатарт Бэсүд, Илжигэн отгууд, нутгийн төв хэсэг нь Говь-Алтай аймгийн Шарга Халиун, Тайшир, Дэлгэр сумдын нутаг орд өргөө нь Хантайшир уулын орчмоор нутагладаг байжээ.
3.Ноонох Үйзэнд Гэрүд, Горлос отог, нутгийн төв хэсэг нь Туул голоос Хар хорум хүртэл нутаг болж ордөргөө нь Орхон голын савд нутаглаж байв.
4.Амин дуралын эзэмшилд Хороо, хүрээ, Цоохор отгууд, нутгийн төв хэсэг нь Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан сумдын нутаг, орд өргөө нь Хэрлэнгийн хөдөө арал орчимд байжээ.
5.Хөвгүүн Дарьд Хөхийд, Хатигин отог, Хэрлэнгийн эхнээс Халх голын сав нутаг юм. Дарь нуган үргүй учир түүнээс хойш хошуу нь Амин дуралын мэдэлд хэсэг хугацаанд байсан бөгөөд тэрээр хөвгүүн Гүршихдээ дарийн хошууг шилжүүлсээр долоон хошууны нэг болж дахин сэргэжээ. Орд өргөө нь “Хөх Бүрд” гэдэг газар байжээ.
6.Далдан Хөндлөн ноёнд Тангуд, Сартуул отог хожим нь Сэцэн сартуул хошуу гэдэг болсон юм. Нутгийн төв хэсэг нь Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут, Говь-Алтай аймгийн Баянуул, Жаргалан, Хөх морьт сумдын нутаг болж байв. Орд өргөө нь Сарт толгой орчимд нутаглаж байв.
7.Бага хатны хөвгүүн Саму Бумаад Урианхай отог, нутгийн голох хэсэг нь Бүс хайрхан, Тонхил, Цэцэг нуур, Сутай хайрхан зэрэг Ховд, Говь-Алтай аймгийн зааг  нутаг эзэмшил болж байв. Орд өргөө нь Бүс хайрхан орчимд байжээ.


Эдгээр долоон хошуу нь бараг 150-аад жил оршин байгаад Манжийн үед жижиглэн тоог нь нэмэгдүүлснээр XIX зууны эцэст 119 хошуу болсон билээ. Үүнийг нь одоо бүр 330-аад сум болгон жижиглэсэн нь жаахан сонин л юм.

1 comment: